Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас эцэслэн баталлаа.
Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ. Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.
Гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн олимпын медальт тамирчинд олгодог урамшууллыг бүр мөсөн хасах тухай саналыг зарим гишүүн гаргаж байсан. Гэвч тус хуульд тамирчин, дасгалжуулагч зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заажээ.
Энэ асуудалтай холбоотой заалтуудыг танилцуулъя:
9.1.5. олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батална
7.1. Спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3. Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
| Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түр түдгэлзүүлдэг боллоо |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00