Өнөөдөр Архангай аймагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар ОБЕГ-ын мэдээлснээр Цэнхэр сумын Цэнхэр багийн Ширдэгийн гол гэх газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, 47°06'00.0"N 101°27'00.0"E/ өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны өдрийн 06:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
| Архангайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17