Тайландын White light кино компани болон “Dream entertainment”-ийн хамтран бүтээсэн “Үхлийн тойрог” уран сайхны кино өнгөрөгч сарын 30 ны өдөр нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэнээс хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа ажээ.
Хоёр улсын чадварлаг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Д.Бямбацогт нар тоглохоос гадна модель С.Төгс тоглосон аж. Элдэв реклам тэр тусмаа улс төр сонгуулийн юунд ч худалдагдаад байдаггүй үнэ цэнэтэй жүжигчин Ариунбямба анх удаа аймшгийн кинонд тоглосон нь энэ.
Харин үзэсгэлэнт бүсгүй Төгсийн хувьд кино урлагт хүч үзэж шаггүй авьяастай гэдгээ харуулсан нэгэн. Жүжигчин С.Ариунбямбын анхны удаа аймшгийн кинонд тоглохдоо хэрхэн ур чадвараа гаргасныг үзэгч та бүхэн харна биз. “Үхлийн тойрог” киноны багт хоёр улсын нийт 150 гаруй уран бүтээлчид хамтран ажиллаж Тайланд, Монголд 45 хоногийн турш зураг авалтаа хийсэн гэнэ.
Киноны найруулагчаар “Dream entertainment”-ийн захирал Ц. Цэрэндорж Тайландийн найруулагч Tanit jitnukul нар хамтран ажиллажээ. Харин хоёрдугаар найруулагчаар Б.Баатар, Joey ажилласан байна. “Үхлийн тойрог”УСК дараагийн удаад Тайланд улсад нээлтээ хийх хуваарьтай байгаа аж.
| Жүжигчин С.Ариунбямбын гол дүрд тоглосон “Үхлийн тойрог” УСК үзэгчдийг байлдан дагуулсаар байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23