Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Чой Жин Воныг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллахаар томилогдсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлд ноён Элчин сайд Чой Жин Воныг онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм.

Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш орон. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин өргөжиж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-т халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв. Мөн Эрхэмсэг ноён Ү Вон Шиг-ийг БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэж хүргүүлсэн захидалдаа дурдсан тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.
Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр жил хоёр амжилттай зохион байгуулсан. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор алтай язгуурын хэл, соёл, түүхийн хэлхээ холбоо бүхий улс орнууд харилцан оновчтой шийдэл, сайн туршлагаа солилцож буй энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтаас Алтай судлалын төвийг Монгол Улсад байгуулах санал, санаачилга гарсныг Улсын Их Хурлын дарга дурдав.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.
Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлд хүрсэн. Цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, хамтран хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хамтын ажиллагаагаа шат ахиулах өргөн боломжтой. Тухайлбал Монгол, Солонгосын “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг байгуулах төслийн үйл ажиллагааг эхлүүлж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөөх бүхий л санал, санаачилгыг дэмжиж, идэвх, санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| "Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монгол, Солонгосын тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43