Турк улсын Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 11-24-нд болно. Монголын баг тамирчдын тухайд “Парис-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн энэ болох юм. Тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад буй бөгөөд жүдо 11, чөлөөт бөх 8, бокс 2, дугуй 2, хөнгөн атлетик 2, байт харваа 1, хүндийн өргөлт 1, буудлага 3 эрх авчээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
| “Парис-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд манай байт харвааны тамирчид өрсөлдөнө |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23