БЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 4 /Xinhua/. Өнөө өглөө Хятадын “Чанъэ-6” сансрын аппаратын хөөрөгч модуль Сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээн Сарны гадаргуугаас хөөрсөн нь Сар судлалын түүхэнд байгаагүй амжилт боллоо.
Хөөрөгч модуль Сарны эргэн тойронд урьдчилан тогтоосон тойрог замд орлоо гэж Хятадын Үндэсний сансар судлалын газраас /CNSA/ мэдээлжээ.
Сарыг судлах зориулалтай өмнөх аппарат болох “Чанъэ-5”-ын нэгэн адил тойрог замын, буугч, хөөрөгч болон буцах модулиудаас бүрдсэн “Чанъэ-6”-г тавдугаар сарын 3-нд хөөргөсөн юм. Улмаар буугч-хөөрөгч хосолсон төхөөрөмж нь зургаадугаар сарын 2-нд Сарны цаад талын Өмнөд туйлын (Эйткен) Аполлон тогооны бүсэд урьдчилан сонгосон талбайд амжилттай газардсан билээ. Сансрын аппарат дээж цуглуулах ажлаа дуусгаж, төлөвлөсний дагуу хөөрөгч модулийн доторх саванд хийсэн гэж CNSA мэдэгдсэн байна.

Дээжийг цуглуулах, савлах явцад судлаачид “Цюэцяо-2” холбооны хиймэл дагуулаас илгээсэн мэдээлэлд үндэслэн газрын лабораторид дээж цуглуулах ажиллагааг загварчлан явуулсан нь үе шат бүрд шийдвэр гаргахад чухал дэмжлэг болжээ. Дээж цуглуулж дууссаны дараа буугч модулийн авч явсан Хятадын төрийн далбааг Сарны цаад талд анх удаа мандуулжээ. Дэлхий дээр хөөрөхөөс ялгаатай тул буугч модуль нь түр зуурын “хөөрөх талбай”-н үүрэг гүйцэтгэж хөөрөгч модулийг хөөргөсөн байна.
| Хятадын сансрын хөлөг Сарны цаад талаас дээж цуглуулан хөөрчээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00