Үндэсний спортоор Улсын их баяр наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ.
Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Үндэсний уламжлалт спортыг өвлүүлэн уламжлуулах ажлыг зохион байгуулах” тухай заалтын хүрээнд Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд амжилттай оролцож, цолоо ахиулсан болон түрүүлсэн баг, тамирчдад хүндэтгэл үзүүллээ.
Үүнд Дэлгэрхангай сумын харьяат, даян мэргэн Ө.Хатанболор, Эрдэнэдалай сумын харьяат, Улсын өсөх идэр начин Э.Даш, Луус сумын харьяат, аймгийн алдарт уяач Э.Улаанхүү нарт тус бүр 10 сая төгрөг гардуулжээ.
Улсын Даян мэргэн Ө.Хатанболор Үндэсний сурын харваагаар арван жил хичээллэж, хоёр дахь удаагаа Улсад түрүүлсэн амжилтыг үзүүлсэн бол Э.Даш Үндэсний бөхийн барилдаанд тав даван шөвгөрч, өсөх идэр чимэг нэмэн, Э.Улаанхүү улсын наадамдаа шүдлэн насанд үрээ түрүүлгэсэн амжилтуудыг гаргажээ. Мөн Улсын баяр наадмын Шагайн харвааны төрөлд дэд байрт шалгаран, “Хошой мэргэн” цол хүртсэн Адаацаг сумын харьяат, Улсын хошой мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай шагайн харвааны багт 10 сая, ахмадын шагайн харваанд түрүүлсэн Адаацаг сумын харьяат Г.Тогтохбүрэн ахлагчтай ахмадын шагайн харвааны багт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
| Уяач Э.Улаанхүүд Дундговь аймгийн ЗДТГ хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг гардуулжээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00