Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1,000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болжээ.
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар энэ талаар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар ТҮК-уудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна.
Ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна.
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1,000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” гэлээ.
Нийслэл ТҮК-ийн 1,375 ажилтантай байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| ТҮК-ийн ажилтнуудын сарын цалин 3.5 сая төгрөг болжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23