Дархан-Уул аймагт Ю.Цэдэнбал, А.И.Филатовагийн хөшөөг зургаадугаар сарын 1-нд босгосон байна.
Энэ талаар Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очироос тодруулахад дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Уг хөшөөний нээлтийг зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр А.И.Филатоваг хүндэтгэж үзээд зохион байгуулсан.
Хөшөөг Ю.Цэдэнбал даргын дүү Ю.Аюуш гэж хүний охин санаачилсан. Өөрөөр хэлбэл Аюушийн Буяндэлгэр хувиасаа хөрөнгө зардлыг нь гаргаж, улмаар Дархан хотын ИТХ-д өргөдөл, хүсэлтээ өгсөн байдаг.
Энэ хүрээнд зохион байгуулж, Дарханы 50 жилийн ойгоор барьсан цогцолбор дээр босгосон байгаа. Хувь хүн мөнгөө гаргаад хийсэн учраас нийт хэдэн төгрөгөөр боссон эсэх санхүүгийн тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй.
Хөшөө босгосон газрыг Дархан сумын ИТХ-аас шийдвэр гаргаад байрлалыг нь тааруулж өгсөн" гэлээ.
| "Ю.Цэдэнбал даргын дүү Ю.Аюуш гэдэг хүний охин санаачилж, өөрийн хөрөнгөөр хөшөөг босгосон" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23