чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил маргаашаас /2024.06.03/ 07:00 цагаас эхлэх талаар бид Баасан гаригт мэдээлсэн.Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн автобуснууд 05:40 цагаас явж эхлэхээр болжээ.
Тодруулбал, маргаашаас М1, М2, М3, Ч79, Ч80, Ч81 чиглэлийн үйлчилгээ 05:40 цагаас эхлэх аж.
Чиглэлийн маршрут нь М:1 5 шар-Офицеруулын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай, Ч:79Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал, Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал, Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал.
Маргаашаас нийслэлийн төрийн байгууллагынхан 07:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.
Тус хуваарь зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ.
Энэ шийдвэр нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатарын гаргасан шийдвэр юм.
| Маргаашаас нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23