Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дуусжээ.
Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10,710 м.кв 1.5-8 метр явган хүний зам, 6,150 мк.в ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авсан байна.



Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрджээ.
Тус хэсгийг байнгын ашиглалтад хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид бус дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий таатай орчин бүрдэж байна.
Унадаг дугуй, скүүтертэй хүн явган замаар бус зориулалтын таван метрийн өргөнтэй дугуйн замаар зорчих боломжтой болжээ. Цаашид нэгдүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ
| Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд 1.5 км дугуйн зам ашиглалтад оржээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23