Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүн орнууд 1987 онд тамхинаас үүдэлтэй урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт, өвчинд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Тамхигүй өдөр”-ийг санаачилжээ. 1987 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблей 1988 оны 4-р сарын 7-ны өдрийг "Дэлхийн тамхигүй өдөр" болгохыг уриалсан WHA40.38 тогтоолыг баталжээ. 1988 онд WHA42.19 тогтоолыг баталж, жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн.
Энэ өдөр дэлхий нийтээр тамхины хор хөнөөл, тамхины компаниудын бизнесийн үйл ажиллагаа, тамхинаас үүдэлтэй өвчинтэй тэмцэхийн тулд ДЭМБ юу хийж байгаа, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс эрүүл мэнд, эрүүл амьдрах эрхээ эдлэх, хамгаалахын тулд юу хийж болох талаар олон нийтэд мэдээлдэг. Энэ жил "Тамхины үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалцгаая" уриатайгаар тэмдэглэж байна.
НҮБ-аас дэлхий даяарх залуучуудыг тамхины маркетингаас хамгаалахыг засгийн газруудад уриалжээ. Тамхины компаниудын ашиг олох зорилготой сурталчилгаа нь донтолтын шинэ давлагааг бий болгож буй бөгөөд бүх бүс нутагт хүүхдүүд насанд хүрэгчдээс ч илүүтэй цахим тамхи хэрэглэж байгааг онцолжээ. Мөн дэлхийн хэмжээнд 13-15 насны 37 сая залуучууд тамхи хэрэглэж байгааг мэдээлсэн байна.
| Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23