Швед улс өчигдөр Украинд үзүүлэх $1.23 тэрбумын зэр зэвсгийн тусламжаа зарлажээ.
Уг багцад дайсны агаарын цохилтоос эрт сэрэмжлүүлэх чадвартай ASC 890 нисэх онгоц багтсан байна.
ASC 890 онгоцны тусламжтай Украины армийн “агаарын болон тэнгисийн байг илүү хол зайнаас илрүүлж, эсэргүүцэх хүчин чадал эрс нэмэгдэнэ” гэж Шведийн батлан хамгаалахын сайд Пол Йонсон мэдэгджээ.
ASC 890 (бас Saab 340 гэж нэрлэдэг) онгоц нь эх бие дээрээ аварга загасны сэрвээ шиг бэхлэгдсэн том радартай “Airborne Early Warning and Control” ангиллын нисэх онгоц юм.
Уг онгоц 400 км-ийн хүрээнд дайсны агаарын довтолгоог хянах чадвартай бөгөөд одоо ОХУ-ын армийн Украинд ашиглаж буй A-50 онгоцтой ижил хүчин чадалтай.
F-16 сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах газар-агаар ангиллын пуужингийн системүүд зэрэг Өрнөдийн зэвсэг техникүүдтэй хоршиж ажиллах чадвартай тул хамрах хүрээ нь илүү томрох боломжтой юм.
Бас нисгэгчгүй онгоцнууд, далавчит пуужингуудыг илрүүлэх чадвартай ажээ.
Мягмар гарагт Бельгийн засгийн газар АНУ-д үйлдвэрлэсэн 30 ширхэг F-16 сөнөөгч онгоцыг Украинд илгээх болсноо зарласан юм. Онгоцнуудын эхний хэсэг энэ оны сүүлээр, үлдсэн нь дөрвөн жилийн дотор нийлүүлэгдэнэ. Ингэхдээ Бельгийн эрх баригчид онгоцнуудыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисгэхгүй гэсэн нөхцөл тавьжээ.
Ингэснээр холбоотнуудын Украинд өгөхөөр амласан F-16 онгоцнуудын нийт тоо 85 болж байна.
Бельгиэс гадна Швед, Нидерланд, Дани, Норвеги улсууд ийм сөнөөгч онгоц Украинд нийлүүлэхээр болоод байгаа.
Шведийн засгийн газрын өчигдөр зарласан тусламжийн багцад явган цэргийн хуягт машинууд, дунд тусгалын агаар-агаар ангиллын пуужингууд, их бууны сумнууд зэрэг бусад зэр зэвсэг багтжээ.
Эх сурвалж: Reuters
| Швед улс дайсны агаарын цохилтоос эрт сэрэмжлүүлэх чадвартай нисэх онгоцоо Украинд нийлүүлэхээр болжээ |
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26