Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад чиглэсэн төслийн сургалт үргэлжилж байна

Тэгш Тусгал ТББ нь Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах замаар чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, нөхцөл сайжрахад чиглэсэн. 

Төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавх сайжирснаар төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд бодит түвшинд оролцож нөлөөлөх” гэсэн зорилтын дагуу “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ БОЛОН ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтаар хяналт шинжилгээ үнэлгээний суурь ойлголттой болох, төрийн үйлчилгээ, засаглалын ил тод байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хөндлөнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.  

Хот болон хөдөө орон нутгуудаас байгууллагууд хүсэлт ирүүлснээр төр болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгч Тэгш тусгал ТББ-ын хамт сонгон шалгаруулалт хийн оролцогчдыг сонгон шалгаруулсан.

зураг

 

зураг

 

Энэ удаа зохион байгуулж буй Хяналт шинжилгээ үнэлгээ хийх, төрийн худалдан авах ажиллагаанд хяналт тавих нь сургалтын оролцогчид шалгалт өгч тэнцсэн тохиолдолд А3 гэрчилгээтэй болсноор төрөөс зарлагдах төсөл тендер, худалдан авах үйл ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах, засаглалын бодлого шийдвэр гаргалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийг хангуулах тал дээр үүрэг оролцоотой болох нөхцөл бүрдэх юм.  

Төрийн үйлчилгээ, төсөвт хяналт тавих тал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагууд чадавхжих хэрэгцээ шаардлага байгааг байгууллагууд өөрсдөө төдийгүй төрийн байгууллагын төлөөллүүд илэрхийлсэн. 

зураг

 

зураг

 

зураг

 

ЭПСО Төслийн зохион байгуулж буй ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ БОЛОН ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ НЬ сургалт доорх мэдээллийн дагуу зохион байгуулагдаж байна. 

Хэзээ: 2024 оны 5 сарын 28, 29, 30-ны өдөр 

Хаана: Тэгш тусгал ТББ-ын хурлын танхим, Сити Таур Бизнес Төвийн 16-р давхар, 1603 тоот


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад чиглэсэн төслийн сургалт үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ