Цагдаагийн байгууллагаас зөрчлийн гаралт болон албаны чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг өнөөдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр танилцууллаа.
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 994,962 зөрчил шалгасан нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 9,924 буюу нэг хувиар, 990,613 зөрчлийг шийдвэрлэсэн нь 8,446 буюу 0.9 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн зөрчлийн 981,125 буюу 99 хувийг торгосон бол 4,555 хүнийг буюу 0.5 хувийг баривчлах, 640 хүнийг баривчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 4,273 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн хэрэг бүртгэх алба нь “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хариуцан явуулах, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад даалгавар хүргүүлэх, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах, дүн шинжилгээ, судалгаа хийх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах” үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Татварын ерөнхий газар, Монголбанк, Даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг 64 байгууллагын 13,000 орчим субъект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага шалгадаг болохыг тайлбарлав.
Цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан хүн, хуулийн этгээдээс алба хаагчийн харилцаа хандлагын талаар “Google forms” платформыг ашиглан энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 32,754 иргэнд санал, асуулга явуулснаас 2,579 буюу 7.8 хувь нь хамрагджээ.
Ингэхэд иргэдийн дийлэнх нь цагдаагийн байгууллага цаашид дэвшилтэд техник технологи цахим хэлбэрээр үйл ажиллагааг явуулах, зөвлөх үйлчилгээ иргэнд хүргэх хэрэгтэй гэсэн саналыг ирүүлсэн байна.
| Энэ оны эхний дөрвөн сард 994,962 зөрчил шалгаж, 99%-д торгох шийтгэл оногдуулжээ |
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26