Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр зарим ахиц дэвшил гарсан.
Гэвч дөрвөн жилийн дараа тус хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зарим зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул байна. Түүнчлэн хуулийн давхардал, хийдэгдэл, хууль хоорондын зөрчил их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 24,4 хувь нь давхардсан, 35,5 хувь нь тодорхой хэмжээгээр бусад хуультай зөрчилдсөн шинжтэй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр, эдгээр давхардал, хийдэгдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд шинээр дөрвөн зүйл нэмсэн гэв. Үүнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсрол эзэмших, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим шинэ төрлийн зохицуулалтыг нэмсэн.
-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хүний нөөцийн хомсдол бий болсон бөгөөд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг нийгмийн баталгааны дэмжлэгтэй уялдуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон байна. Иймд уг асуудлыг хуулийн төсөлд шинээр оруулсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмжих, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгасан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах, магадлан итгэмжлэх замаар мэргэшсэн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахыг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан аж.
Хуулийн давхцал, хийдэгдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43