13:56 2024/05/28
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д өрсөлдөж буй Э.Цэндбаатарын өнөөдрийн өрсөлдөгч Туркменистаны Сапармурат Одаев жиндээ ороогүй тул манай боксчинд ялалт өгчээ. Ингэснээр манай тулаанч гуравдугаар шатанд шалгарлаа. Э.Цэндбаатар Германы Дэвид Гкеворгкиан, Болгарын Родаслав Росенов хоёрын ялсантай нь хүч үзнэ.
09:54 2024/05/28
"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх юм.
Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин оролцож буй. Өчигдөр эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Ноори Силабт хожигдсон бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Бород 4:1-ээр дийлджээ.
Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життингсийг 4:1-ээр илүүрхлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Казахстаны Валентина Хальзова байх юм.
Эрэгтэйчүүдийн дунд жин буюу 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуорыг 5:0-ээр ялсан. Дараагийн тойрогт Ираны Мэйсам Гешлагитай оноолт таарчээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Нишант Девтэй, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадатай, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Даниал Шахбахштай тулалдах юм.
| ПАРИС 2024: Э.Цэндбаатарын өрсөлдөгч жиндээ ороогүй тул дараагийн шатанд шалгарлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23