“Парис 2024” олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх юм.
Энэ тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин оролцож байгаа билээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Ноори Силабт хожигдсон бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Бород 4:1-ээр дийлджээ. Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життингсийг 4:1-ээр илүүрхлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Казахстаны Валентина Хальзова байх юм. Эрэгтэйчүүдийн дунд жин буюу 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуорыг 5:0-ээр ялсан. Дараагийн тойрогт Ираны Мэйсам Гешлагитай оноолт таарчээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Нишант Девтэй, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадатай, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Даниал Шахбахштай тулалдах юм.
| Э.Цэндбаатар олимпын эрх авах хоёр дахь тулаанаа өнөөдөр хийнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23