Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид БНСУ-ын Хонг Беоп Са хийдийн хамба лам Симсан өчигдөр бараалхав.
Уулзалтаар хоёр орны буддизмын талаар болон бурхны шашныг дэлгэрүүлэх, лам боловсон хүчнээ харилцан сургах, туршлага судлах зэрэг ажлыг онцлон тэмдэглэсэн байна.
БНСУ-ын Хонг Беоп Са хийдээс 2009 оноос эхлэн Өвөрхангай аймагт хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн талаар болон ирэх жилд 20,000 мод тарих тухайгаа танилцуулжээ.

Ташрамд дурдахад Гандантэгчэнлин хийдэд Ганжуурын эш лүнгийн айлдвар ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд
| Монгол, Солонгосын буддизмын талаар болон бурхны шашныг дэлгэрүүлэх, лам нарыг харилцан сургах ажлыг онцолжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57