Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтайбүрд” ХХК 576 айлын "Хөх дэгд" орон сууцны барилгын хохирогчид өлсгөлөн зарлаад 26 хонож байна. Дээрх хугацаанд өлсгөлөн зарласан иргэдийн биеийн байдал муудаж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, өчигдрийн байдлаар зарим иргэн шээсээр уураг алдаж, улаан эс цагаан эс нь алдагдаж, сахаргүй хүн сахартай болох хүртэл өвчлөлд өртжээ. Түүнчлэн хоёр иргэн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж, нэг иргэн ухаан алдаж эмнэлэгт хэвтсэн байдалтай байна.
Хохирогчдын хувьд нэг жилийн өмнө байрныхаа төлбөрийг төлсөн бөгөөд барилгын ажил нь эхлээгүй, зөвхөн ухсан нүхнээс өөр зүйлгүй “Монтайбүрд” ХХК-аас төлсөн мөнгөө буцааж авахыг шаардсан боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар байна.
| Өлсгөлөн зарласан хохирогчид 26 дахь хоног дээрээ эмнэлэгт хүргэгджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57