Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 25 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Алтангагнуур - 2024” чуулга уулзалт өнөөдөр боллоо.
Чуулга уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж удирдлагууд, Монголын анагаах ухааны нэгэн зууны төлөөлөл болсон ардын багш, ардын эмч, гавьяатууд, эрдэмтдийн төлөөллүүд урилгаар хүрэлцэн ирж оролцов.
Түүнчлэн Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр 2004 оны төгсөгчдийг төлөөлөн нийт төгсөгчиддөө хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Сүхбаатарын одонт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн үе үеийн төгсөгчдийн "АЛТАН ГАГНУУР-2024" чуулга, уулзалт болж байна. Биднийг эрүүлийг хамгаалах их үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа, нийт төгсөгч болон ажил, мэргэжлээрээ салбартаа тэргүүлэн манлайлан ажиллаж буй курсийнхэндээ баярын мэнд хүргэе." гэдгийг энэ үеэр онцоллоо.
Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрт хүн ардынхаа эрүүл энхийн ээлжгүй манаанд хичээн зүтгэж байгаа АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн жил бүр хүсэн хүлээдэг “Алтангагнуур” чуулга уулзалт дуутай хууртай, шагналын хуртай болж өнгөрлөө.
| С.ЭНХБОЛД: Эрүүгийн хамгаалах үйлсэд хөтлөн оруулсан эрдэмтэн багш нартаа баярлалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57