Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө.
НОБГ-ын дарга А.Дашням "Өнөөдөр, маргааш бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилдэг.
Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-аас өгсөн.
Маргааш буюу тавдугаар сарын 25-наас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, үерийн бүсийн айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх шаардлагыг өгнө. Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна.
Зөвхөн Баянзүрх дүүрэг бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана.
Өнгөрсөн жил үер болсон газруудад далан суваг барих ажлуудыг шат дараатайгаар хийнэ" гэж ярилаа.
Холбогдох байгууллагууд үер усны үед хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулжээ.
Нийслэлийн хэмжээнд үер усны үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүч эрсдэлийн судалгаагаар 68.5%-тай гарчээ. Хүн хүчийг бэлтгэж, сургах шаардлага тулгарч байгааг тэрбээр хэллээ.
| А.Дашням: Маргааш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23