Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Монголбанк, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.
Тус дурсгалын зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.21/ болж, нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөл (парламент)-ийн гишүүн, ноён Лаурент Вейрли, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Юрг Бурри, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд ноён Арно Вики, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Ерөнхий консул хатагтай Стефани Бурри болон бусад хүндэт зочид оролцов.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас өмнө нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа сэдвээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Япон Улс, Австрали Улс, болон Итали Улсын дурсгалын зоос, ялтсан дэвсгэртийг худалдаанд гаргасан бөгөөд 2024 онд тус цувралын үргэлжлэл болгон 999 сорьцтой, 5 грамм мөнгөөр “Монгол-Швейцар 60 жил” ялтсан дэвсгэртийг үйлдвэрлүүлэн ийнхүү худалдаанд гаргаад байна.

Энэхүү дурсгалын ялтсан дэвсгэрт нь Швейцар, Монгол хоёр улсын энх тайван, сайн сайхан байдлын төлөө хувиршгүй байгааг дэлхий дахинаа тунхаглаж буй гүн гүнзгий утга санааг шингээсэн болно.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

| “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23