Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ “CU” сүлжээ дэлгүүр ирэх зургаадугаар сарын 1-ээс шөнийн цагаар нэмэлт 10 хувийн тарифаар үйлчилдэг болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, “CU” конвиниенс дэлгүүрийн 24 цагийн салбарууд 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн шөнийн 01:00-05:59 цагийн хооронд шөнийн нэмэлт 10 хувийн тариф тооцох болсон.
Тэгвэл тус дэлгүүрийн зүгээс өмнө гаргасан мэдэгдлээ өөрчилж, CU конвиниенс дэлгүүр нь 2024 оны зургаадугаар сарын 4-өөс эхлэн шөнийн 01:00-06:00 цагийн хооронд шөнийн цагаар үйлчилгээ үзүүлсний 5 хувийн нэмэгдэл тооцох болсныг мэдэгдэв.
Ингэхдээ “шөнийн цагийн нэмэгдэл нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулахад үйлчлүүлэгч болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалт, олон нийтэд 24 цагийн турш нээлттэй үйлчлэх ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ, ажилтнуудын шөнийн цагийн нэмэгдэл цалин зэрэг зардлуудад зарцуулагдана” гэж мэдээллээ.
| "CU" сүлжээ дэлгүүр шөнийн цагаар үйлчилгээ үзүүлсний тариф 10 хувийн нэмэгдлээ 5 хувь болгон өөрчилжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23