15:55 2024/05/20
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн Австрийн Лаура Каллингерийг ялснаар дараагийн тойрогт Германы Паулин Старкетай хүч үзэхээр боллоо.
Мөн энэ жинд М.Ичинхорлоо Энэтхэгийн жүдоч Ямини Моуряг буулган авч хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн Жасмин Мартинтай оноолт таарсан юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр Молдавын Петру Пеливаныг ялснаар хоёрын даваанд Тажикистаны Бехрузи Хожазодатай учраа таарав.
Мөн тус жинд зодоглосон Л.Анхзаяа Жибутигийн Аден-Александр Хоуссенийг үнэлгээгээр ялснаар Гүржийн Лаша Шавдатуашвилитэй дараагийн даваанд барилдахаар боллоо.
14:26 2024/05/20
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй билээ. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг (41 жүдоч), эрэгтэйчүүдийн 66 кг (58 жүдоч), 73 кг-д (52 жүдоч) хүч үзэхээр болсон юм.
Манай жүдочдоос 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа нар өрсөлдөнө.
| АБУ ДАБИ: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа нар эхний тойрогт яллаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23