Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг өнөөдөр нээлээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Уг тендерт 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, 11 улсын 20 компанийн дунд тендерийг зарласан. Тендер тавдугаар сарын 3-нд нээгдэх байсан боловч оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны 14:10 цагт нээж байна" гэв.
Тендерийн үнэлгээний хорооны ажилтан "Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна.
Тендерийн үнэлгээний хороо ойрын өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэх юм байна.
Д.Оюунэрдэнэ
| Метроны зөвлөх үйлчилгээний II шатанд Хятад, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийн нийт дөрвөн компани саналаа ирүүлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23