Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад алагдсан хэргийн талаарх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжилгээний талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Ө.Энхтөр өглөө.
Тэрбээр, “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг дарга нарын тушаалаар байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд дотор АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа энэхүү ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байна. Энэ мэдээллийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг бидэнд олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна.
Энэхүү ДНК мэдээлэл нь өмнө нь дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Иймд тус ДНК мэдээлэл нь хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.
| ЦЕГ: С.Зоригийн алагдсан хэргийн газраас олдсон ДНК шинжилгээний хариу хэрэгт шалгагдаж байсан хүмүүстэй таараагүй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23