Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ.
“Everest Today” албан ёсны цахим хуудаст, “Аврагчид өнөөдөр /2024.05.17/ өглөө Эверестийн өмнөд оргилоос Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон бол өөр нэг уулчин сураггүй алга болсон хэвээр байна гэж экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ" гэжээ.
“8K Expeditions” аврах багийн ахлагч, газарчин Лакпа-гийн ярьснаар, уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8 550 метрийн өндрөөс олсон байна. "Уулчин олсноос унаж, өмнөд оргилын доор хэдэн метрийн гүнд гацсан бололтой" гэж аврах багийнхан хэлсэн талаар "The Himalayan Times" мэдээллээ.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 12-нд оргил руу авирч байхдаа сураггүй болсон юм. Иймд Балбын уулчдыг нэн даруй дайчлан сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ба эрэн хайх, аврах ажиллагаанд шерпа буюу газарчид болох Печхумбе, МинНурбу, Аржун Карки, Ланка Рам Таманг нар оролцжээ.
Монголын нөгөө уулчинг одоогоор олоогүй байгаа бөгөөд тавдугаар сарын 19-нөөс хойш оргилд гарах дараагийн боломж нээгдэх үед сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: The Himalayan Times
| "Сураггүй болсон нэг Монгол уулчныг эрэн хайх ажиллагааг ням гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн" гэж The Himalayan Times мэдээлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23