"Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинэчилсэн байна.


Маргааш буюу тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг хааж асфальт бетоноор хучна.
Ирэх долоо хоногт хаагдах замууд:
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх/авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх хуваарьтай байна.
Д.Оюунэрдэнэ
| "Зоос гоёл”-ын уулзвараас СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17