“Хүннү хайкинг” клубт харьяалалтай уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо мордсон билээ.
Гэвч авиралтыг явцад тус багын ахлагч Д.Отгонхүүгийн биеийн байдал муудаж, аяллаа дундаас нь зогсоосон. Улмаар өчигдрийн байдлаар /2024.05.15/ үндсэн отогтоо ирээд байгаа гэх мэдээллийг Шерпа нар монгол дахь уулчдад ирүүлээд байгаа аж. Харин уулчин 31 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 53 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тус оргилын 4-р баазаас гараад, 8000 мянган метрийн өндөр сураггүй болоод гурван өдөр болж байна. Тэднийг хайхаар “8K Expeditions” компанийн туршлагатай хоёр хөтөч хөдөлсөн бөгөөд “монгол уулчдыг Даваа гарагийн өглөө оргил руу авирч байхыг харсан” гэх мэдээлэл байна. Бид энэ талаарх мэдээ, мэдээллийг гаднын эх сурвалжаас эш татан шуурхай хүргэж байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Уулын спортоор 10-аад жил хичээллэсэн дээрх уулчид болон энэхүү авиралтын талаар дурдвал,
Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар уулын спортын сонирхогчоос мэргэжлийн тамирчин болж, 10-аас дээш жил ууланд авирсан туршлагатай. Ингэхдээ монгол орны ихэнх өндөр уулсын оргилд авирч, европын ноён оргилуудад мөрөө үлдээж, монголынхоо тугийг мандуулж байсан билээ. Улмаар энэ удаад хүчил төрөгчгүй дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болж, нэг жилийн турш бэлтгэл хийжээ.

Тэд аяллынхаа өмнө хэвлэлүүдэд ярихдаа:
Д.Отгонхүү
Л.Пүрэвсүрэн
Мөн дээрх уулчид Эверестэд авирч буй уулчдыг 96 орчим хувь нь хүчилтөрөгч ашиглаж байсан гэх баримттай мэдээллийг мэдэж байсан ч “хүчилтөрөгчгүй авиралт хийх нь эрсдэлтэй гэхээс илүү бидний хувьд томоохон сорилт байх болно” хэмээн онцолж байв. Мөн уулчид олимпын тугийг, Монгол Улсын төрийн далбааны хамт Эверестийн оргилд мандуулахыг зорьж байсан юм.
Түүнчлэн энэхүү авиралтын багын ахлагч Спортын мастер уулчин Д.Отгонхүүг Эверестэд гарах мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, монголын “Би Ти Эф” ХХК авиралтын үндсэн зардлыг ивээн тэтгэжээ. Мөн тус багын уулчин Л.Пүрэвсүрэнд дэмжлэг үзүүлж, урам зориг өгөх үүднээс зарим иргэд донэйшн илгээж байжээ.
Ийнхүү тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр монголоос дэлхийн ноён оргил руу хүлгийн жолоо залсан юм. Харин үүнээс хойш тус авиралтын талаар өөрсдийн сошиал хуудаснаа дараах мэдээллийг нийтэлсэн юм.
Уулчин Д.Отгонхүү өөрийн сошиал хуудаснаа хамгийн сүүлд, тавдугаар сарын 5-ны өдөр /2024.05.05/ Гималайн нурууны дунд 3875 метрийн өндөрт байрлах “Tengboche” хийдэд хүрч, монгол дээл өмсөн “Монгол хүн байна даа” хэмээн нийтэлсэн байдаг. Харин уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар аяллаа эхлүүлснээс хойш өөрсдийн сошиал хуудаст тодорхой мэдээлэл нийтлээгүй байгаа юм.

Мөн дөрөвдүгээр сарын 20-н орчимд гималайн уулсын нэгэн оргилд дээрх багын гишүүд бусад монгол уулчдыг хамт амжилттай оргилдож, цааш үндсэн байгаараа явсан аж.
| Уулчид бүгд арваас дээш жилийн туршлагатай бөгөөд олимпын тугийг, МУ-ын төрийн далбааны хамт Эверестийн оргилд мандуулахыг зорьж байв |
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26