Автобусны камерт харагдахгүй хэсэгт зарим зорчигч суудлын бүрээсийг зүсэх, урах, гар утас цэнэглэгч залгуурт чихрийн цаас, зажилсан бохь зэрэг хогоо хийх тохиолдол гарсаар байгаа аж.
Иймд иргэд, зорчигчдыг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-аас уриаллаа.
Өнгөрсөн сард дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлсэн зөрчил гарсан юм.
Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах, гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарч байсан талаар мэдээлж байв.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа гурав, дотор талдаа дөрвөн камераар бичлэг хийж баримтжуулан хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.
Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байгаа аж.




| "Автобусны суудлын бүрээсийг зүсэх, цэнэглэгчийн залгуурт хог хийх тохиолдол гарсаар байна" гэв |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23