Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн ЗӨСТ хамтран Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-ний хооронд хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгааг хийлээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай амнаас тус тус ойн улаан хачгийн тархалтыг шинээр илрүүлж, тогтоолоо. Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас "Dermacentor" төрлийн нэг зүйлийн хачиг цуглуулсан. Тандалт судалгаагаар цуглуулсан хоёр зүйлийн 353 хачигт хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөнө гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
| Төв аймгийн Батсүмбэр сумаас ойн улаан хачгийн тархалтын шинэ цэгийг илрүүлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23