Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоо барилгүй, 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон.
Тэгвэл энэ талаар Уулчдын Үндэсний Холбооноос “Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлэхээр боллоо. Туслах хүсэлтэй мэссэжүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэж мэдэгдэв.
Харин хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанитай холбогдож энэ талаар тодруулахад, Монголын хоёр уулчин алга болоод байгаа нь үнэн. Бид тус бүстэй ойролцоо байгаа хөтчүүдээс мэдээллийг тодруулж байна. Эрэн хайх бага явуулах гэж байгаа” гэсэн юм.
Түүнчлэн эрэн хайх ажиллагааны зардал 32 мянган доллар болох тул Монголын уулчдын үндэсний холбооноос хандивын аян эхлүүлээд байна.
| Эверестэд сураггүй болсон хоёр монгол уулчныг аврах ажиллагааны зардлыг цуглуулахаар хандивын аян зарлалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23