Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 10,000 өрх орон сууцтай болох боломжтой гэж буй.
Мөн байрны үнэ өсөхөөс сэргийлэхийн тулд импортын цементийн татварыг 5% болгон бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Монголбанкны мэргэжилтэн дараах мэдээллийг өгөв.
Тус банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа "Барилгын салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцохдоо уг салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 50-60%-ийг импортын орцод зарцуулагдана гэж үздэг.
Ипотекийн зээлийн 500 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн 60% гэж бодохоор 300 тэрбум төгрөгийн импортын эргэлт буюу 80-90 сая ам.долларын импортын асуудал яригдаж байна гэсэн үг.
Барилгын салбарын эргэлтийг харахад их хэмжээний дараалал үүссэн, иргэд хүсэлтээ өгсөн ч зээл нь хүртээмжгүй. Энэ асуудал шийдэгдэх байх.
Хоёрдугаарт эрэлт үүсээд байгаа нэг шалтгаан нь зээлийн хүү. Хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр яригдахаар 3-6%-ийн хүүний хэмжээ зарлахаар эрэлт үүсгэдэг" гэж тайлбарлалаа.
| Б.Баярдаваа: Барилгын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын 50-60% нь импортын орцод зарцуулагдана гэж тооцоолдог |
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00