Ганцаардлаас ангижирч, ажлын алжаалаа тайлах зорилгоор Өмнөд Солонгосын залуу үеийнхэн байгалийн чулуутай “нөхөрлөдөг” болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Ингэхдээ тэд байгалийн чулууг гэрийн тэжээвэр амьтан мэт арчилж, нэр өгч, зовлон жаргалаа хуваалцан ярилцдаг болжээ.
Зарим нь бүр чулуундаа зориулан ор дэр, хувцас бэлдэж, нүд, хамар амтай болгосон байна.
Сөүлийн нэг офисын ажилтан 33 настай Кү “Энэ байгалийн чулуу цаг хугацааны уртад маш их зүйлийг даван туулж, одоогийн төлөвтөө хүрснийг мэдрэхэд тайвшралыг олох шиг болдог” гэж “The Wall Street Journal” сэтгүүлд ярьжээ.
Тэрбээр өөрийн чулуунд “Бан-бан-и” буюу “аз жаргалд хүрэх” гэсэн утгатай нэр өгч, гадуур гарахдаа хүртэл халаасандаа авч явдаг болсон байна.

Чулуу арчлах нь гэрийн тэжээвэр амьтантай байснаас илүү зардал чирэгдэл багатай гэж түүнтэй ижил хүмүүс үздэг гэнэ.
Цар тахлын үеэр Өмнөд Солонгост чулуутай “нөхөрлөх” үзэгдэл анх дэлгэрч эхэлжээ.
Өнөөдөр тус улсын онлайн худалдааны Coupang платформд янз бүрийн хэлбэртэй чулуу дунджаар $9 орчим үнээр зарагддаг болсон байна.
Поп урлагийн одод, тухайлбал “Seventeen”, “Enhypen” зэрэг хамтлагийн гишүүд сошиал хуудсандаа өөрийн найз чулууны талаар мэдээлдэг болжээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост ганц бие залуусын тоо олширч, нэг ам бүлтэй өрхийн тоо нэмэгдэх болсон.
Тухайлбал нэг ам бүлтэй өрхийн тоо 2022 онд 9.72 сая байсан бол 2023 онд 9.93 сая болж нэмэгдсэнийг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам саяхан мэдээлж байв.
Мөн ажлын өндөр ачаалал тус улсын иргэдийн амьдралд ихээхэн дарамт учруулдаг.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гаргасан тайланд Өмнөд Солонгос нь илүү цагаар ажиллах үзүүлэлтээр 2022 онд Азид тэргүүлж, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байжээ.
Эх сурвалж: Business Insider
| Өмнөд Солонгосын залуу үеийнхэн ганцаардлаас салахын тулд байгалийн чулуутай “нөхөрлөдөг” болжээ |
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00