Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон Улсын Токио хотод энэ оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “International Friendship” олон улсын тэмцээн, БНХАУ-ын Hangzhou хотноо энэ сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын “Киокушин карате”-ийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.
Дээрх тэмцээнүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 3100 гаруй тамирчид өрсөлдөөнөөс тулааны +80 кг жинд мастер ангилалд аваргын “Алтан медаль”-ыг тус тус хүртлээ.
Эх орны нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж, алтан соёмбот далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн эрхэм дэд хурандаа Танд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

| Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17