Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитр улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа "Нэхэмжлэлийн нэгдүгээр үндэслэл буюу Монголын допингийн үндэсний эсрэг байгууллага нь Дэлхий допингийн эсрэг дүрмийн дагуу байгуулагдаагүй. Үйл ажиллагаа явуулах эрхгүй болохыг тогтоолгох хэсгийг хүлээн авах боломжгүй.
2023 оны Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос 2023 оны долдугаар сарын 12-нд М.Бадарчаас допингийн эсрэг шинжилгээ авсан. Шинжилгээ авах үйл явцтай бүх тал маргадаггүй.
Эхний шинжилгээнээс АНДРОГЕНЫ АНАБОЛИК СТЕРОИДУУД төрлийн бодис илэрсэн. Энэ төрлийн бодис Монгол Улсын эм, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Эмчилгээнд хэрэглэдэггүй хориотой бодис. Тамирчны Б шинжилгээний хариунаас дээрх бодис илэрсэн болох нь батлагдсан.
Тамирчин биедээ хориглосон бодис оруулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэсэн зүйлийнхээ төлөө тамирчин өөрөө хариуцлага хүлээнэ.
М.Бадарч хориотой бодис илэрснийг зөвшөөрөгдсөн замаар биед орсон эсэхийг нотолж чадаагүй нь допингийн зөрчил мөн. Тиймээс М.Бадарчийн шинжилгээний хариу хүчин төгөлдөр. М.Бадарч тав дахь удаагаа шинжилгээнд орох үеэр хориотой бодис илэрсэн.
Сүүлд ирсэн гэрч М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор баримт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" хэмээн ярилаа.
| Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээлээ |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17