Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазар гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 280 дугаартай болон Ерөнхий шүүгчийн 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 531 дугаартай захирамжуудаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ.
Шийдвэрийн талаар тус шүүхийн шүүгч М.Очбадрах "Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар "хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэв" хэмээн тоймложээ.
| Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээж авахаас шүүх татгалзав |
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26