“Парис-2024” наадмын чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр /2024.05.09/ Туркийн Истанбул хотод Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
Эхний өдөр манай улсаас сонгомол бөхөөр 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б. Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө. Б.Мөнх-Эрдэнийн эхний өрсөлдөгч нь Сьерра-Леонын Бундука бол Украйны Козлиук байх юм. Тэгвэл маргааш эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан Шри Ланкийн Нетми Порутотагетай, 57 кг-д Б.Хонгорзул Оросын Ольга Хорошавцеватай, 76 кг-д Э.Даваанасан Египетийн Самар Хамзатай барилдах сугалаа гарчээ.
Харин эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар Испанийн Леван Метревелитай, 65 кг-д Т.Тулга Бахрейны Алибеговтой, 74 кг-д О.Сүлдхүү Бельгийн Ибрагим Велиевтай, 97 кг-д Г.Ганхуяг Солонгосын Сё Жү Хвантай барилдах сугалаа татсан байна.
| Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17