Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр Тайландыг зорьжээ.
Одоогоор манай улс боксоос ганц эрх аваад буй юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эрх авсан билээ. Харин олимпын эрх олгох эхний тэмцээн Италид болоход манай боксчид оролцоогүй. Тус тэмцээнд эхний дөрөвт орсон бол эрхээ авах байсан бол энэ удаагийн тэмцээнд шигшээд үлдэж байж Парисыг зорих эрхтэй болно.
Сонирхуулахад Э.Цэндбаатар "Probox TV"-д ээлжит тулаанаа маргааш хийхээр болжээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн Алберто Меркадо. А.Меркадо мэргэжлийн бокст 24 тулаан хийж 17-д нь ялалт байгуулсан нэгэн. Гэхдээ сүүлийн таван тулааныхаа ердөө нэгт нь ялсан бол Э.Цэндбаатар одоогоор ес дараалан хожоод буй билээ.
Э.Цэндбаатар энэ тулааныхаа дараа Тайландыг зорьж шигшээ багтаа нэгдэхээр болжээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
Эмэгтэй:
| ПАРИС 2024: Боксын олимпын эрхийн тэмцээнд манай 12 тамирчин хүч сорино |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23