Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.
Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватораар буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд долоон давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд ААН-д газар олгосноос үүдэн голын урсац боогдож, голдиролд өөрчлөлт орсон. Голын голдирлыг өөрчлөн барьсан барилгыг нурааж дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлнэ. Мөн 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн далан хийнэ. Голын сав газар дагуу хууль зөрчиж барилга барьсан ААН, иргэд үерийн уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тавьж буй шаардлагыг цаг алдалгүй хүлээж авч, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг хэлэв.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17