Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлэн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар зарлалаа.
Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр 2016 онд БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өөрийн охин болох Г.Хуланд нэмэлт тушаал гарган БЗС-гаас илүү дүнтэй зээл гаргуулж, хувийн дансаар шилжүүлсэн асуудал үүсэж байжээ.
Энэ тухай иргэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн мэргэжилтэн асан О.Сийлэгмаа "АН-ын дарга Л.Гантөмөр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа 2016 онд өөрийн охин болох Г.Хуланд нэмэлт тушаал гаргаж БЗС-аас зээл гаргуулж байсан. Түүнчлэн ҮАГ-ын 2019 оны дүгнэлтээр Г.Хулан нь 2016-2017 онуудад БЗС-аас 2 ижил нэхэмжлэхээр нийт 4 удаагийн гүйлгээгээр 151.197.26 ам.долларыг авч, илүү мөнгийг хувийн данс руугаа шилжүүлсэн нь тогтоогдсон" хэмээн мэдээлэв.
Тэгвэл Г.Хулан нь 2023 оны 5, 6 саруудад нийт 5 удаагийн гүйлгээгээр зээлээ эргүүлэн төлж барагдуулжээ.
| О.Сийлэгмаа: АН-ын дарга Лу.Гантөмөр сайд байхдаа охин Г.Хуландаа нэмэлт тушаал гаргаж БЗС-гаас илүү дүнтэй зээл гаргуулж хувийн дансаар авч байсан |
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00