Монгол Улсын Шадар сайдын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллалаа. Энэ хүрээнд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ажлын алба, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран давхардсан тоогоор 2520 ажилтан, алба хаагч нийт 35649 айл өрхөд галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, 7508 зөрчил илрүүлэн 4155 зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэлээ.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 611 удаагийн сургалтаар 25.283 иргэнд мэдлэг олгож, нэгдсэн арга хэмжээг 46 удаа зохион байгуулан 113.392 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж, 46.644 ширхэг мэдээлэл сурталчилгааны зурагт хуудсыг түгээсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/18 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн 16 дугаар хороонд “Нэг өрх Нэг гал унтраагуур” арга хэмжээг хэрэгжүүлж, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 45 өрхөд гал унтраагуурыг хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүргэж ажиллалаа.
Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан хугацаанд нийслэлийн хэмжээнд дуудлага мэдээлэл 24.3%, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил 70 гаруй хувиар буурсан дүнтэй байна.
| Гэр хорооллын айл өрхүүдийн аюулгүй байдлыг шалгав |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23