Тавдугаар сарын 10-12-ний өдрүүдээр явагдах Астанагийн Их дуулга тэмцээнд 88 орны 493 жүдоч хүч сорихоор мэдүүлгээ өгчээ.
"Парис-2024" олимпын эрхийн оноо цуглуулах эл хариуцлагатай тэмцээнд Монголын 11 жүдоч барилдана. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчид олимпын эрхийн 1000 оноог, үзүүрлэвэл 700 оноо авах бол хүрэл медалийг 500 оноо дагалдана.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (20 настай)
66 кг-д өнөө жилийн Улсын АШТ-ий түрүү бөх Л.Сумьяа
73 кг-д дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Их дуулга ангиллын алт, хүрэл медальт Б.Эрдэнэбаяр нар
81 кг-д 2021 оны Парисын Их дуулга тэмцээний хүрэл медальт Г.Болор-Очир
90 кг-д Азийн АШТ болон "Ханжоу-2022" Азийн наадмын үзүүр бөх Г.Алтанабагана
Эмэгтэйчүүдийн:
52 кг-д өнөө жил Улсын АШТ-д анх удаагаа түрүүлсэн Б.Уранзаяа (20 настай)
63 кг-д Азийн АШТ-ий иж медальт Б.Ганхайч
70 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай)
-78 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн (19 настай)
+78 кг-д өнгөрсөн жил Улаанбаатар Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул нар зодоглоно.
| Тавдугаар сарын 10-наас эхлэх Астанагийн Их дуулгад Монголын 11 жүдоч зодоглоно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23