Иргэний пост: Б.Цогтбаатар Монгол улс хууль шүүхтэй орон гэдэгт итгэж байна хэмээгээд Хууль зүйн яам болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр, ЦЕГ, УЕП, АТГ-т өөрийн цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргажээ

Нэг зүйлийг хэлэхгүй бичихгүй өнгөрч үнэхээр чадахгүй нээ бүр бачимдсандаа бухимдсандаа нүүр хуудсандаа бичиж байна. Ядаж хувийн фэйс бүүктээ бичих эрх нь надад байгаа биздээ. Яагаад бүх юм хууль ёсны дагуу явагдаж шударгаар шийдвэрлэгдэж болохоо байчихсан улс юм бэ? Би Монгол улсын иргэн би эх орондоо бизнес эрхэлж татвараа төлж, хэдэн ажилчдынхаа цалинг олох гэж чадхаараа зүтгэж яваа энгийн аав хүн, иргэн хүн... Гэтэл Ажил ч тэр Бизнес ч тэр бүтээд сайхан болохын цагт аж ахуй нэгжүүд өргөжин хөрөнгө оруулагч хайн төсөл хөтөлбөрт хамрагдах гэхээр л болох юм байхаа байгаад хэн нэгэн ашиг харагч албан тушаалтан хуруу гараа дүрээд эхэлнэ.


Заавал нэг гишүүн,төрийн албан тушаалтан,ямбатан эрх дархтны гар хөл орно. Улаан цайм дээрэм болдог юм билээ. Болсон гэдгийг өөрийн эд хөрөнгө, сэтгэл зүй,бие эрүүл мэндээрээ хохирон үзэж харсан хүн нь болохоор хэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч Андын илч уурхайн талаар мэдээллүүд гарч байсан. Эхлээд үнэн бодит гарч байсан ч сүүлдээ буу, сүх агссан хэсэг залуусыг хөлслөн дээрэм хийлгэсэн өнөөх УИХ гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИТХ ын дарга Д.Хосбаяр, ИТХ ын гишүүн Ж.Цээсүрэн, Засаг дарга М.Идэрбат, Хятад талын ТУЗ-ын гишүүн Э.Лутбаяр Хятад улсын иргэн Жан Чуан, Ши Вэн Дун, Эрдэнэтогтох гэх өвөр монгол иргэн нарын талд үйлчилж, эхэлсэн гэлтэй алга болж эхэлсэн байдаг.


Заа тэгээ л нөгөө цагдаа,шүүх гээд харин ч нэг муур хулгана болж явна даа. Хөөрхий зарим нэг ганцаардсан хүмүүс бол дээрэлхүүлээд өөрийн бизнесийн санааг хулгайлуулж хуулуулаад сүүлдээ арга нь цөхрөөд шүүх цагдаа нь халаасны гэдгийг мэдрээд ийм эх оронд төрсөндөө гутраад хохироод үлддэг байх...Би хохирмооргүй байна, бууж ч өгөхгүй Монгол улс хууль цаазтай улс гэдэгт итгэж байна.Иргэнээ нийлээд дээрэмддэг мухардуулдаг ялзралын угшил хаанаас гарч эхэлсэн гэдгийг тогтоож ул үндсээр нь арилгаасай гэж хүсч байна. Үнэн байдаг гэдэгт итгэхийг хүсч байна. Иргэнийхээ төлөө үнэн ажилладаг цагдаагийн байгууллагатай хууль шүүхтэй орон гэдэгт итгэмээр байна.


Тийм учраас: Би эх орондоо ажиллаж амьдарч байж өөрийн гараар бүтээсэн бүхнээ мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй төрийн түшээдэд тэдний гар хөл болсон хэнд ч алдмааргүй байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль зүй, дотоод хэргийн яам Баттөмөрийн Энхбаяр шудрага байж иргэний хохирлыг барагдуулж эх орондоо чөлөөтэй ажиллаж амьдрах эрхийг минь олгож өгнө үү. Хүндэтгэсэн: Б.Цогтбаатар


Иргэний пост: Б.Цогтбаатар Монгол улс хууль шүүхтэй орон гэдэгт итгэж байна хэмээгээд Хууль зүйн яам болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр, ЦЕГ, УЕП, АТГ-т өөрийн цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргажээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ