Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники 2024 оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо. Айлчлалын хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, тус командлалын үйл ажиллагаатай танилцав.
| Японы батлан хамгаалахын дэд сайд Монголд ажлын айлчлал хийжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23