Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ.
Тодруулбал, 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хүчиндэх гэмт хэрэг үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил таван сарын ял авч байжээ. Иргэн Т 1993 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 423-р ангид хорих ял эдэлж байхдаа оргосон байна. Тус иргэнийг Цагдаагийн байгууллага Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.
Т нь 2003 онд Улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн өвөөгийн нэрээр овоглож нэрээ өөрчилжээ. Тухайн этгээд оргон зайлсан хугацаандаа бэлгийн дур хүслээ хангах гэмт хэргийг хоёр удаа үйлдэж, шүүхээс таван жилийн хорих ял шийтгэгдсэн боловч өвчний улмаас нэг жил 1 сарын хорих ял эдлэн чөлөөлөгджээ.
Одоо түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
| Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтныг 30 жилийн дараа олж, баривчилжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23