Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
| Сэлэнгэ голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17