"Намъяанжугийн гудамжны асфальт бетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Одоо явган замын нөхөн сэргээлт болон тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа"-г НЗХГ-аас мэдээллээ.

Баянзүрх дүүрэг, дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг болох Зүүн дөрвөн замын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагт хаасан билээ.
Түүнчлэн Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг засаж, хөдөлгөөнийг нээсэн байна.
Ирэх Даваа гарагт буюу тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ.
| Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17