Хэргийг эргэн сануулбал Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ "2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага ирсэн байдаг. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэнд орон нутгийн иргэд эсэргүүцэж, шаардлага тавьсан гэдэг мэдээллийг өгч байсан юм.
Харин шүүгдэгч Л.Чинбат нь өөрийн цахим хуудастаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ". Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан" гэх мэдээллийг оруулсан байдаг.
Харин Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Ингээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэр гаргажээ.
| “Гацуурт”-ын Чинбат худал мэдээлэл тараасан болох нь тогтоогдож, зорчих эрхийг нь 2 сараар хязгаарлажээ |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17